Skip to Content
hunnumebel.mn
  • Нүүр хуудас
  • Үйлчилгээ
  • Тавилга захиалга
  • Засварын дуудлага
  • Мэдээлэл
  • Бидний тухай
  • Уулзалт
  • 0
  • 0
  • Нэвтрэх
hunnumebel.mn
  • 0
  • 0
    • Нүүр хуудас
    • Үйлчилгээ
    • Тавилга захиалга
    • Засварын дуудлага
    • Мэдээлэл
    • Бидний тухай
    • Уулзалт
  • Нэвтрэх

Бидний тухай

ХҮННҮ МЕБЕЛЬ ХХК

​Хүннү мебель ХХК нь тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өдгөө 40 гаруй ажлын байрыг бий болгон ажилтнуудынхаа хамтын итгэл, хөдөлмөрийн үр шимээр тавилгын салбарт өөрсдийн өнгө төрх, байр сууриа бэхжүүлж, өргөжин тэлсээр байна.

​Бид эх орондоо импортыг орлох тавилгын бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулагдсан захиалгын тавилга үйлдвэрлэл, түүний засвар үйлчилгээ, дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлдэг үндэсний бүтээлч компани юм. Бидний хүсэл тэмүүлэл бол хүмүүст амьдрахад тав тухтай орчин, тухлах орон зайг бий болгох явдал гэж үздэг. Бид амьдрах, хооллох, унтах, амрах, гэр оффис, мөн хүүхдийн насны онцлогт тохирсон дээд зэргийн чанартай тавилга, дагалдах хэрэгслийг зохион бүтээж үйлдвэрлэдэг. Байгальд ээлтэй, хүний биед хоргүй E1, E0 стандартын эрүүл эко хавтан ашиглаж гал тогоо, зочны өрөө, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, угаалгын өрөө, оффис тавилга болон томоохон төслүүдийг тавилгыг үйлдвэрлэж байна. 2021 онд 3900 м², 2022 онд 5800 м², 2023 онд 7500 м², 2024  онд 8200 м² тавилга хийж гүйцэтгэсэн бөгөөд тогтмол 15-60 хоногийн захиалгатайгаар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ бид зөвхөн европын өндөр чанартай түүхий эдийг ашигладаг бөгөөд салбартаа мэргэшсэн хамт олон, мастер урчууд, технологийн давуу тал, дизайны шийдлээр тав тухыг бий болгох Хүннү брэндийг тавилгын лабораторидоо бүтээдэг.

МАНАЙ БАГ

Бид залуу, мэрэгжлийн туршлагатай баг хамт олонтой бөгөөд ажиллагсадынхаа тогтвор сууршилтай ажиллах, дэвшин хөгжих, сурч боловсрох бүхий л талаар дэмжин ажилладаг.

Энхтайваны ДУЛМАА

Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

МУИС-ийг цахилгааны инженер мэрэгжлээр төгсөн барилга дэд бүтэц болон тавилгын салбарт  20 жилийн ажлын туршлагатай.

Даш-Очирын БОЛДБААТАР

Үйлдвэрийн дарга

Компьютерийн програм хангамжийн инженер мэрэгжилтэй бөгөөд Хүннү мебель ХХК-ийг байгуулагдсанаас хойш 6 дах жилдээ ажиллаж байна. 

Цэнд-Аюушын ЭНХНАРАН

Ахлах дизайнер

ШУТИС-ийг интерьер дизайнер мэрэгжлээр төгссөн. 2023 оноос Хүннү мебель ХХК-ийн ахлах дизайнераар ажиллаж байна. Нийтдээ 7 дахь жилдээ уг салбарт ажиллаж байгаа туршлагатай.

Рэнцэндоржийн ДҮҮРЭНЖАРГАЛ

Дизайнер

ШУТИС-ийг интерьер дизайнер мэрэгжлээр төгссөн. 2023 оноос Хүннү мебель ХХК-ийн  дизайнер болон үйлдвэрийн технологичоор ажиллаж байна. Нийтдээ 5 дахь жилдээ уг салбарт ажиллаж байгаа туршлагатай.

Биднийг дагах

Салбар 1: Нарны Хорооллын зүүн талд Дунд голын зам дагуу Монгол төвийн 1 давхарт

88474444, 77331515 –1

  • Мишээл барилгын их дэлгүүр 2 давхарт 
  • 34-р тоот 80331515, 77331515-2